
Өнгөрсөн долоо хоногт Парис хотод дунд сургуулийн ресепшнээр ажилладаг нэгэн залуу 6 давхар орон сууцны хамгийн дээд давхарт гарсан галаас 2 том хүн, 4 хүүхдийн амийг аварчээ.
39 настай Фуссену Сиссе орон сууцанд нь гал гарсан даруйд эхнэр хүүхдийн хамт байшингаас гарсан байжээ. Гэтэл хөрш нь түүнд дээд давхарт хоёр ч гэр бүл гарч чадахгүй гацсан байдалтай байгаа тухай дурдсанд Сиссе барилга руу буцаж орж, 2 ээжийг хүүхдүүдийнх нь хамт аварчээ.
Орон сууцны барилгын цонхоор гарч, 20 м өндөрт байрлах нарийхан тавцан дээр зогсонгоо иргэдийг галаас аварч буй түүний бичлэг цахим орчинд тархаж, олны талархлыг хүлээгээд байна.
Парис хотын цагдаагийн дарга Лоран Нунез Ф. Сиссег эр зоригийн одонгоор шагнахаа мэдэгдсэн бол Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ф. Сиссетэй утсаар ярьж, түүний гаргасан үйлдлийг магт
Эх сурвалж: New York post