Маргааш азарга, их насны морьд уралдана

Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд айргийн тавд орсон уралдаанч хүүхдүүдэд Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас хүндэтгэл үзүүлж, батламж болон Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн гарын бэлгээр шагнаж, урамшуулав.
Уралдаанд:
Түрүүнд – Ц.Түвшинсайхан
Аман хүзүүнд – Б. Эрдэнэбилэг
Айргийн гуравт – Б. Нармандал
Айргийн дөрөвт – Н. Сумьяабазар
Айргийн тавд – Ц. Цэрэнтогтох нар хурдалж, наадамчин олны талархлыг хүлээлээ.