
Баярын өдрүүдэд Улаанбаатар хотоос орон нутагруу чиглэсэн хөдөлгөөний ачаалал маш их нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас иргэдийг түргэн шуурхай, аюулгүй хөдөлгөөнд оролцуулах зорилгоор нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байна.
Өчигдөр буюу 2025.07.09-ний өдөр Улаанбаатар хотоос 75,000 орчим тээврийн хэрэгслийг гарч байгаа хөдөлгөөнийг зохион байгуулан ажилласан. Өнөөдрийн хувьд 79,000 орчим тээврийн хэрэгсэл хотоос гарсан байна.
Улаанбаатар хотоос орон нутгийн замыг зорьсон иргэдийн ачаалал маш их байна. Гэсэн хэдий 50-60 км/ц хурдтай явж байгаа мэдээлэлтэй байна. Цагдаагийн алба хаагчид аюулгүй байдлыг ханган хөдөлгөөн удааширсан тохиолдолд хөдөлгөөнийг нэг чигт оруулах, урсгал сөрүүлж хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.
Мөн цагдаагийн алба хаагчид орон нутгийн замд хөдөлгөөн зохион байгуулах, хяналт шалгалтын чиглэлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэнэ ажиллаж байна.