Маргааш азарга, их насны морьд уралдана

Сэрэмжлүүлэг: Томоохон голуудын усны түвшин нэмэгджээ
Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хангай нурууны арын Хануй, Орхон /Хархорин- Өлзийт сум/, Хөгшин Орхон, өврийн Завхан /Тайшир сум/, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-45 см-ээр нэмэгдсэн байна.
Хурх, Балж, Улз, Орхон, Хөгшин Орхон зэрэг гол олон жилийн дундаж түвшинг 10-30 см давсан байна. Иймд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.