
Хүй долоон худагт өнөөдөр буюу /2025-07-10/-нд Хязаалан, Шүдлэн насны морьдын уралдаан үргэлжилж байна
Манай сайтын сурвалжлах баг Хүй долоон худагт ажиллаж байна. Ингэхдээ хуушуур, хорхгийн худалдаа эрхлэгчдээс үнийн мэдээллийг тодруулахад “Хуушуур нэг ширхэг нь 3 мянга, нэг удаагийн аягатай хорхог 20 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна” гэв.
Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр /2025-07-07/ нэг кг хонины махны дундаж үнэ 17 мянган төгрөгийн ханштай байна. Хонины мах болон бусад малын махны дундаж үнийн мэдээллийг дараах инфографикаас үзэх боломжтой.
Махны худалдаа эрхэлдэг захуудын дундаж үнэ:
- Хонины мах – 16,971
- Үхрийн цул мах – 24,629
- Үхрийн ястай мах – 21,442
- Ямааны мах – 12,774
- Адууны мах – 13,213 төгрөгийн ханштай байна.
Дээрх үнийг өнгөрсөн долоо хоногийн үнийн статистик мэдээлэлтэй харьцуулахад хонины мах 49 төгрөгөөр буурч, үхрийн ястай мах 127 төгрөгөөр, адууны мах 100 төгрөгөөр өссөн байна. Харин үхрийн цул мах, ямааны махны үнэ өнгөрсөн долоо хоногоос өөрчлөгдөөгүй байгаа юм.
Шууд дамжуулалтын видеог БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: