
Макс группийн ерөнхийлөгч, Монгол Улсын Тод Манлай уяач Д. Цэрэнжигмэдийн охин Ц.Нинжбадамаас баяр наадмын сэтгэгдэлийг тодрууллаа.
– Эмэгтэй уяач гэхээр содон байна шүү дээ. Таны хувьд хэдэн жил морь уяж байна?
Би өөрөө гардаж морь уяж үзээгүй ээ. Аав ахыгаа дагаад л явдаг төрсөн цагаасаа Хүй долоон худагт ирж наадаж байна даа.
Залуу хүний хувьд морин уралдаан хэмээх зүйл чинь томоохон өв соёл шүү дээ. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
– Залуус хот руу шуурдаг болсон шунаад байх зүйл байхгүй Монголынхоо өв уламжлалыг мартахгүй явсан нь дээр гэж боддог. Хөдөөгийнхөн хот руу ороод хөдөө байх эмэгтэй байхгүй гэж хүмүүсээс сонсоод байгаа.
Эмэгтэй хүн морь уяна гэхээр танд хэцүү байдаг уу?
– Багаасаа л хамтдаа байдаг байсан мөн манай уяаны залуус бүгд миний үеийн залуучууд байдаг нээг их ялгараад байх зүйл байхгүй.
Уяачид хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах ёстой шүү дээ. Энэ асуудал дээр уриалга дэвшүүлбэл.
– Наадам ч бай морины ажил ч бай хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаад уяачид нь байнга хажууд нь дагаж яваад сайн сургасан морьдоо унуулахад болно доо.
Өнөөдөр Макс гал морьдоо айраг түрүүнд хурдлуулах зорилго байгаа байх?
– Уяач хүний зорилго чинь айргийн таван морины хашаанд морио хөтлөөд орох шүү дээ.
Та цол авсан уу?
– Надад цол байхгүй ээ. Манай аав Монгол Улсын Тод манлай уяач хүн шүү дээ. Монголын анхны ах дүү Тод манлай уяач хүмүүс.