
Халдварт өвчин судлалын үндэсний төв улаанбурхан өвчний батлагдсан тохиолдын талаар мэдээллээ. 2025 оны долдугаар сарын 10-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11987 хүрчээ.
Тодруулбал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 334 хүн, хөнгөн – 45, дунд – 270, хүнд – 17, нэн хүнд 1 гэсэн нөхцөл байдалтай байна. Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 11241, гэрээр эмчлүүлж буй 334, нас барсан долоо, хавьтал болсон нийт 90824 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4720-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2511, 5-9 насны 1523 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.
