
Энэ сарын 8-наас 9-нд шилжих шөнө ОХУ Украинд 728 дрон, 7 далавчит пуужин, 6 «Кинжал» нэрийн пуужингаар цохилт үзүүлжээ. Украины Зэвсэгт хүчний мэдээлснээр оросуудын гол бай Украины Волынск мужийн Луцк хот байсан ба украины агаарын довтолгооноос хамгаалам систем оросын 711 дроныг замаас нь устгаж чаджээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын түрэмгийлэл үргэлжилсээр байгаа нь тус улсынпн армийг гол санхүүжүүлж буй Оросын газрын тосны салбарын эсрэг хатуу хориг тогтоох шаардлагатайг харуулж байна хэмээн мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн даваа гарагт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийг сэргээнэ хэмээн мэдэгдэхийн зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр сенатор Линдси Грэмын санаачилсан ОХУ-ын эсрэг багц хориг арга хэмжээний тухай хуулийн төслийг нухацтай авч үзэж байгаа аж. Ерөнхийлөгч Д. Трамп энэ сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтэй утсаар ярилцсаныхаа дараа ОХУ-Украины асуудал сунжирч байгаад урам нь хугарч буйгаа илэрхийлэн, В. Путин дайныг дуусгахад бэлэн байгаа эсэхэд эргэлзэж байна хэмээн мэдэгдсэн юм.
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичиж байгаагаар ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг сенаторуудын 80 хувь нь дэмжиж байгаа ба уг хуулийн төсөлд ОХУ-тай худалдаа хийдэг, Украинд тусламж дэмжлэг үзүүлдэггүй орнуудын бараа бүтээгдэхүүнд 500 хувийн татвар оногдуулах тухай тусгасан аж.
Эх сурважж: CNN