Ойн хоёр түймрийг унтраажээ

“Өмнөговь аймгийн Терминал гэх газарт хүн тогонд цохиуллаа” гэх дуудлага мэдээлэл 2025 оны 7-р сарын 7-ны өдрийн 14:43 цагт Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Иргэн Д нь Faw маркийн тээврийн хэрэгслийн чиргүүл дээрх нүүрс хучиж байхдаа тог дамжуулдаг шонгийн модны ил задгай цахилгааны утасны хүчдэлд цохиулж гэмтсэн байна.
Иргэд Та бүхэн өөрийн амь нас эрүүл мэндээ хамгаалж, ил задгай шалбарсан цахилгааны утаснаас хол байх, хэрэв гэмтэлтэй цахилгааны утас байвал мэргэжлийн байгууллагад мэдэгдэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.