
Өнөөдөр \2025.07.08\ УИХ-ын Гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын Гишүүн Ц.Сандаг-Очир нар Налайх, Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэст гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж иж бүрэн тоноглол бүхий Kia sportage маркийн хоёр ширхэг авто машин хүлээлгэн өглөө.
Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс 60 мянга гаруй хүнд, Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс зургаан мянга гаруй хүнд хүрч ажилладаг. Иж бүрэн тоноглогдсон Kia sportage маркийн суудлын автомашинтай болсноор иргэдэд түргэн шуурхай хүрч ажиллах боломж бүрдэж байгааг тус хоёр дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдлагууд онцоллоо.
УИХ-ын Гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын Гишүүн Ц.Сандаг-Очир Налайх дүүргийн ЗДТГ-т алслагдсан хороодын иргэдийн аюулгүй байдал, амьдрах орчныг сайжруулах зорилгоор 16 хүний багтаамжтай, цахилгаан хөдөлгүүртэй дунд оврын автобус хоёр ширхгийг хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр Налайх дүүргийн иргэд тохилог, эдийн засгийн хувьд хэмнэлттэй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломж бүрджээ.