
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 89 дүгээр зарлигаар Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны зарим гишүүн, албан хаагчийг төрийн одон, медалиар шагналаа.
Төрийн байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж, ажлын өндөр амжилт үзүүлэн хамт олноо манлайлан зүтгэсэн дараах албан хаагчдыг төрийн дээд шагналаар шагнав.
Үүнд:
- “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Шүүхийн сахилгын хорооны гишүүн О.Номуулин,
- “Алтан гадас одон”-оор жолооч Т.Үнэнбаяр, үйлчлэгч Ч.Эрдэнэцэцэг,
- “Хөдөлмөрийн хүндэт медалиар” Захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Мөнх-Алдар, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн Б.Зулцэцэг, үйлчлэгч Л.Үзэмж,
- Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга М.Алтаншагай нар тус тус шагнагдлаа.
Шагналыг Шүүхийн сахилгын хорооны дарга болон хорооны гишүүд гардуулан өгч, хамт олны өмнөөс талархал илэрхийлэв.
Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа шагнагдсан албан хаагчдад баяр хүргэж, төрийн албанд үр бүтээлтэй, тууштай ажиллаж байгаад нь талархал илэрхийлэн, цаашдынх нь ажилд өндөр амжилт хүслээ.