
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс /2025.7.8/ ны өдрийн Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11864 болсон бол эмнэлэгт 481, гэрээр 514 хүн эмчлүүлж байна. Насаар нь задлан харвал 10-14 насныхны дунд улаанбурхан өвчнөөр өвдөх тохиолдол их байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурханаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тодруулах, лавлах зүйл байвал 100,119, 72224444 утсанд хандана уу.