ТАНИЛЦ: Үндэсний баяр наадмын хөтөлбөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар одон хүртсэн нийт ээжүүддээ халуун баяр хүргэж, аз жаргал хүсэн ерөөе.
Энэ удаа Сүхбаатар дүүргээс нийт 428 ээж Эхийн алдар 1, 2 дугаар одонгоор шагнууллаа. Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, зөв сэтгэлтэй иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн монгол ээжийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг гэр бүл, ураг төрөл, удам судар, улс үндэстнээрээ хүртдэг учраас ээжүүдийн ач гавьяаг монгол төр алдаршуулан бахархдаг уламжлалтай гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцолжээ.