
Монголын аялал жуулчлалын салбарт Үндэсний инновац шингэсэн, аялагчдын найдвартай хань болох Camper Yurt загварын 3 төрлийн майхныг бүтээсэн “River wolf” ХХК-ийн Үүсгэн байгуулагч Б.Улсболдтой ярилцлаа.
Танай компанийн “Turbo tent” аяллын их дэлгүүрт олны хөл бужигнаж байна шүү. Энэ зун аялагчдын майхны сонголт “Camper yurt” байх нь ээ гэж харлаа. Үндэсний инновац шингэсэн гэж хэлж буйн учир юу вэ?
– Хүн өөрийнхөө ажиллаж амьдарч байгаа салбартаа амжилт гаргаж түүх бүтээхийг хүсдэг. Миний хувьд ажиллаж байгаа энэ салбартаа өөрийн түүхийг бүтээхээр хичээн зүтгэж байна.
Үндэснийхээ аялал жуулчлалыг хөгжүүлэгч, түүчээлэгч компанийн хувьд үндэсний хэв шинж, өвөрмөц хийц, ур ухаан мөн инновацыг шингээсэн бүтээгдэхүүнийг бий болгон хөгжүүлж, аялал жуулчлалын салбартаа монголын, бидний гэсэн нэгэн шинэ дархлааг тогтож байна.
Монгол Улс өөрөө импортлогч улс. Бид газрын хэвлий дэх баялгаа л олборлон экспортолж валют олдог. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг гаднаас худалдан авч хэрэглэдэг. Тийм учраас би өөрийнхөө ажиллаж, амьдарч байгаа салбар буюу аялал жуулчлалын салбарт бусдын бүтээгдэхүүнийг зарж бусдыг хөгжүүлж, гадны брэнд үүсгэгчийг орлоготой болгож байна. Тэгэхээр би ядаж өөрийнхөө ажиллажбайгаа салбартаа өөрийн, монголын, үндэсний брэндийг бий болгох зооилготойгоор гол санаа маань анх төрж байсан.
Монгол гэрийн загвараар анх энэ инновац шингэсэн бүтээгдэхүүнээ зохиосон
Ингэхдээ бусдыг дуурайж бус, ялгаатай байх ёстой. Тийм учраас бид нар монголчууд, эсгий туургатан нүүдэлчин ард түмэн учраас амьдралд хамгийн ойрхон зүйл болох Монгол гэрийн загвараар анх энэ инновац шингэсэн бүтээгдэхүүнээ зохиосон. Мэдээж анхны бүтээлүүд бүрэн төгс сайн болоогүй, алдсан зүйлүүд их, суралцсан зүйлүүд ч их байна.
“Ривер Вольф” компанийн 3 бүтээл гэр хэлбэрийн майхан Оюуны өмчөөр баталгаажсан
Өнгөрсөн зун Хүй долоон худгийн дэнж дээр “Camper yurt” майхан торойж байсан гэсэн. Уг загвараа бүтээхэд хэр хугацаа зарцуулсан бэ?
– Өнөөдрийн бидний сууж байгаа энэ бүтээгдэхүүн бол зөвхөн нэг жилийн дотор хийгээд гаргачихдаг зүйл биш. Би 7 жилийн хугацаа зарцуулж ажилласан.
Энэ хүртлээ маш их алдаа, маш их сургамж, маш их туршлага хуримтлуулсан. Өнөөдөр манай дотоодын аялал жуулчлалд “Ривер Вольф” компанийн 3 бүтээл гэр хэлбэрийн майхан байна. Олон улсад аль ч салбарт Оюуны өмч гэдэг зүйл маш чухал.
Монгол гэрийг дэлхий дахинд хэн ч патенталж авч чадаагүй. Угтаа монголчуудын өв соёл мөн үү? Бид нар мөн л гэж ярьдаг. Тэгтэл Өвөр Монголд, Казахстан гэх мэт олон газар хэрэглэж байна.
Харин тент гэх агуулгаа нэмээд Монголоос анхдагч бүртгүүлсэн нь манай компани болж түүхэнд бичигдэж байгаа. Оюуны өмч гэдэг зүйлийг ганцхан Монгол Улсын дотоодын зах зээл дээр бүртгээд байгаа юм биш. Энэ нь олон улсын нэгдсэн конвенцоор баталгааждаг учраас улс орнуудын хоорондын оюуны өмчийн харилцаанд бүртгэгдсэн өдрөөсөө хамаардаг.
“Camper yurt” загварын майхны хэлбэр нь маш их сонирхол татаж байна. Яг гэр шиг хэлбэртэй учраа сэтгэлд их дулаахан, тухтай мэдрэмж төрүүлж байна.
– Бид аялагчдын анхаарлыг татахуйц гэр хэлбэрийнхээ бүтээлийг хөгжүүлсээр өнөөдрийнхөө энэ бүтээлийг бий болгосон. Анхны загвараа полистер технологиор үйлдвэрлэж гаргаж ирсэн. Тухайн бүтээгдэхүүн нь Shelter буюу хоргодох байр хэлбэрээр хийгдсэн. Үүнийг майхан, сүүдрэвч аль ч хэлбэрээр ашиглах боломжтой.
Үүний суурин дээр нь анхныхаа бүтээлийг гаргаад, тэндээсээ худалдан авагч нараасаа санал, шүүмж, зөвлөгөө, магтаалыг сонссоноор бид дараагийн загвараа монгол гэртэйгээ илүү ойрхон болгох ёстой юм байна гэж үзэн майхны материал, каркас зэргээ харгалзан үзэж эсгий бүтээж болохгүй, олон унь тооно угсрах боломжгүй.
Хэт нүсэр хийвэл хэрэглэгчдэд төвөгтэй байдлыг харгалзан хамгийн сайн ашиглаж болох материал нь хөвөн даавуу гэж үзсэн. Ингээд манай анхны “Camper yurt” гэдэг бүтээл бий болсон. нь хөвөн даавуу буюу бидний хэлж заншсанаар брезент. Хөвөн материалын хамгийн сайн тариалагч, боловсруулагч бол Энэтхэг, Пакистан улс.
“Camper yurt”-ын гол түүхий эд нь амьсгалдаг хөвөн даавуу
Эдгээр улсаас хамгийн сайн хөвөн даавууг авах боломжтой. Тэгэхээр яг тухайн зах зээл дээр гаргасан технологийн шийдэл бүхий амьсгалдаг хэрнээ ус бороо нэвтрүүлэхгүй хамгийн сайн дэвшилтэт технологийг оруулж өгснөөр эсгийг орлох, дулааны тусгаарлалт, нарны туяа шингээх, агаар нэвтрүүлэх чанар зэргийг “Camper yurt” загвартаа шингээж бүтээсэн.
Ийнхүү дараагийн хийлдэг болон хамгийн хурдан баригддаг Ти загварууд ар араасаа гарч үйлдвэрлэгдсээр байна. Энэ бүхний цаан оюуны өмчийн бүртгэл, оюуны өмчийн бүртгэл…,
Олон улсын зах зээл дээр үйлдвэрлэгч газар маань дур зоргоороо манай бүтээгдэхүүнийг экспортлохгүй байх гэрээтэй. Иймээс Монгол үндэсний инновац шингэсэн, монгол хүний оюун ухаанаас бүтсэн аялагчдын найдвартай хэрэглэгдэхүүн болох 3 төрлийн бүтээл маань худалдаанд гарч, зах зээлдээ түүчээлэгч болоод явж байна.