
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар жүжигчин Д.Бямбацогтыг МУГЖ цол тэмдгээр мялаахаар болсон. Тус шагналыг олгохыг ард түмэн ч мөн адил олон жил шаардсан. Тэгвэл түүний бүтээсэн дүрүүдийн талаар санаа бодлоо хуваалцъя.
Нэгдүгээрт : “Зүрхэнд шивнэсэн үг”-ийн “Мухар Базар”
Түүний бүтээсэн дүрүүдээс “Салхи Дамбий”, “Ноён Солиот” зэргийг гайхалтай гэдэг боловч шүүмжлэгчийн хувьд харахад “Мухар Базарын” дүр хамгийн шилдэг нь гэж хэлж болно. Дүрийнхээ сэтгэл зүйг ойлгох, зохиолын хэлэмж, жүжигчний уран чадвар зэргийг бүрэн гаргасан уран бүтээл яахын аргагүй мөн. Охиндоо “Ээж таныг мөн ч их хүлээсэн дээ гэж дамжуулаарай” гэж хэлчхээд насан эцэслэдэг Мядаг Мухар Базарын хүүхдийг зулбуулахаар морь зайдагнаж давхиад унадаг. Түүнийг нас барсан хойно олон жил хүлээсэн эр нөхөр нь ирэхэд Мядагийг чин сэтгэлээсээ хайрлаж, хүрж ч зүрхлэлгүй явсан Дамба түүний бусармаг үйлдэлд дургүйцэн мухар гаран дээр нь гишгэж чарлуулдаг хэсэг байдаг. Тухайн хэсэгт жүжигчин Д.Бямбацогтыг тоглолт, онгорхой шүдээр инээж байгаа хэсэг зэргийг төгс гүйцэтгэсэн билээ. Тухай дүрийн хувьд аав нь хүүгээ дайнд явуулахгүйн тулд хуруугүй болгож авч үлдсэн байдаг юм.
Хоёрдугаарт: “Ноён солиот”
“Хаха галзуу юм уу гэж үү? Би галзуу шүү дээ” хэмээн бие засах өрөөний тольтой ярих Ноён Солиот. Энэ дүрийн монологийг ингэж хийхэд ямар ч жүжигчнээс ур чадвар шаардана. Чанар чансаа шаардана. Харин тэр хийсэн, бас чадсан. “Хун шиг цагаан машин ирж авна” гэж хэлсэн ур чадварыг ч гаргасан. Мэдээж энэхүү бүтээлд зохиолын чанар чансаа нөлөөлсөн л дөө. Далхаагийн Норовын “Паанаг” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн “Ноён солиот” уран сайхны киноны Паанагийн дүрийг ингэж бүтээсэн болохоор тэр МУГЖ болж байгаа юм.
Гурав: “Салхи Дамбий”
Энэ бол нийгмийн шинжит, болоод хэв шинжит дүр. Дүр бүтээхэд муу бүтээвэл тэр чигтээ уран бүтээл унана. Харин тэрний эхэн үедээ бүтээсэн энэ дүр одоо ч салхилсаар байна. Өгье гэвэл өгчихдөг салхи шиг хийсэж явдаг хүмүүсийн тухай тэр л гаргаж чадсан юм.






