
Пакистаны Лахор хотод цагдаа нар фермээс зугтаж, нэг эмэгтэйг, хоёр хүүхдийнх нь хамт гэмтээсэн арслангийн эздийг баривчилжээ. Цахим орчинд тархсан бичлэг дээрээс арслан өндөр бетон хашлагыг даван гудамжинд явж байсан хүмүүс рүү дайрч байгааг харж болох юм.
Цагдаагийн газрын төлөөлөгч Файсал Камраны мэдээлснээр торноосоо гарч, зугтсан арслан нэг эмэгтэй, түүний 5 болон 7 настай хоёр хүүхдийн нүүр болон гарыг гэмтээжээ. Гэмтсэн эмэгтэйн нөхөр арслангийн эзэн арслан нь эхнэр, хүүхдүүд рүү нь дайрч, гэмтээж байхад зогсоох ямар ч арга хэмжээ авалгүй харж зогссон хэмээн мэдүүлжээ.
Пакистанд арслан гэх мэт зэрлэг ховор амьтдыг гэртээ тэжээхийг баян чинээлгийн бэлгэ тэмдэг гэж үздэг ба зарим иргэд хууль журам, тэдгээр амьтдыг тэжээх өндөр төлбөр, зардлыг үл харгалзан гэртээ зэрлэг амьтад тэжээдэг аж.
ЭХ СУРВАЛЖ: https://www.theguardian.com/