
Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын ажилчид хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлаар удирдлагуудынхаа зарим хийж хэрэгжүүлж буй ажил, бусад асуудлаар мэдээлэл өглөө.
Тэд “Манай театр нэг хүний хувийн байгууллага шиг боллоо. Уран бүтээлч найруулагчид нь хэнийг гол дүрд тоглуулах болон бусад шийдвэрийг гаргаж чадахаа байж удирдлага гэх нэг хоёр хүн л шийдэж байна.
Хоёрдугаарт түрээсийн театр болсон. Бэлтгэл сургуулилт хийх цагийг гаднын тоглолтууд авч байна. Монгол Улсын Их Сургууль хонхны баяраа хийж байх жишээний. Театрын хагарал дийлдэхээ байлаа. Данхар бүтцээ багасгая гэснээ манайд баахан даргын орон тоо ороод ирсэн. Уран бүтээлчдийн орон тоо багассан. Төрийн бодлогын эсрэг явж байгаа байгууллага боллоо” гэв.
УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, “Биднийг ийм байдалд хүртэл байлгасан. Бид тэсгэл алдлаа. Хамтарч ажиллах саналаа н.Алтанхуяг даргад олон өгсөн. Үг авдаггүй дарга байна. Хэрвээ биднийг сонсохгүй бол наадмын үеэр өөрсдийнхөө номер дээр 90 секунд чимээгүй байя гэсэн боловч ард түмнээ хүндлээд больсон” гэв.