
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны долоодугаар сарын 06-ны өглөө хоригдол оргон зайлжээ.
Тухайн хоригдол олдсон эсэх талаар ШШГЕГ-аас тодрууллаа. Ингэхэд “Оргосон хоригдол олдоогүй байна. Яагаад оргосон болоод бусад нөхцөл байдлын талаар шалгалтын ажил үргэлжилж байна” гэв.
Сэрэмжлүүлэхэд, М.Тамир нь 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, хамгийн сүүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт машин дотроо насанд хүрээгүй 12 настай охиныг хүчиндсэн гэх гэмт хэрэгт цагдан хоригдож байсан.
М.Тамир нь 28 настай, 170-175 см өндөр нуруутай, биерхүү, үсээ хусуулсан, Дөрвөлжин царайтай, том гартай, ил харагдах шивээс, шарх сорвигүй. Дээрх этгээдтэй холбоотой мэдээллийг 102 тусгай дугаарын утсанд мэдэгдэнэ үү.