Гэмт хэрэг үйлдсэн Хятад Улсын иргэнийг албадан буцаалаа

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс /2025.7.5/ ны өдрийн Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээлэл өглөө.
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11.521 болсон бол эмнэлэгт 532 гэрээр 707 хүн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийг дотор нь ангилбал: Хөнгөн 48, дунд 450, хүнд 33, нэн хүнд 1 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.