
Усанд живэх осол нь хэнд ч, ямар ч гэр бүлд, хэдийд ч тохиолдож болох ба энэ нь агшин зуурт, чимээгүй тохиолддог. Хэдий та тогтоол усанд буюу бассейнд сайн сэлж чаддаг байсан ч урсгал ус буюу гол, мөрөн гэдэг бол тэс өөр, голыг гүн, гүехэн гэж таах аргагүй. Харахад гайгүй гүехэн юм гэдэг байдлаар ордогт хамаг эрсдэл “нуугдаж” байна.
Хоёрдугаарт, тогтоол усанд буюу бассейнд ашиглах зориулалттай хийлдэг гудас, тоглоом, чанарын шаардлага хангахгүй бүрэн бус хийлдэг завь зэрэг нь иргэдийг хамгаалахаас илүү аюулд оруулдаг
Гуравдугаарт, бага насны хүүхэдтэй хамт явж байгаа бол хүүхдээсээ хоромхон төдий ч хараагаа бүү салга. Хоол хийж байх хооронд, найзуудтайгаа хөзөр тоглож байхад, эсвэл утсаар ярьж байх хооронд хүүхэд маань усанд живчихлээ гэсэн нилээдгүй тохиолдлууд бүртгэгддэг
Дөрөвдүгээрт, хэрэв голын эрэг дагуу амарч, завиар зугаалж байгаа бол эсвэл гол, устай ойр ямар нэгэн үйл ажиллагаа хийж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх. Учир нь согтууруулах ундаа хүний тунгаан бодох чадвар, тэнцвэртэй байдлыг алдагдуудаг ба шөрмөс татах, булчин нь зангирах зэргээр хөдөлгөөнд саад учруулах эрсдэлтэй байдаг