Улаанбурхан өвчнөөр өвчилсөн 532 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар дараах замууд хаалттай байна. Үүнд:
Парисын гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Өргөө амаржих газрын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг хааж шинэчилж байна.
- Зам хаах: 2025 оны 7 дугаар сарын 3-ны 23:00
- Зам нээх: 2025 оны 7 дугаар сарын 6-ны 12:00


Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх авто замыг хааж шинэчилж байна.
- Зам хаах: 2025 оны 7 дугаар сарын 4-ний 23:00 цаг
- Зам нээх: 2025 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 06:00


Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх 4.45 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Шарга морьтоос хойшоо 2.5 км авто замыг хааж, шинэчилж байна.
- Зам хаах: 7 дугаар сарын 03-ны 00:00 цаг
- Зам нээх: 7 дугаар сарын 09-ний 06:00 цаг


ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто зам хүртэл хааж засварын ажил үргэлжилж байна.
- Зам хаах: 7 дугаар сарын 01-ний 23:00 цаг
- Зам нээх: 8 дугаар сарын 01-ний 06:00 цаг

