
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны долоодугаар сарын сарын 6-13 ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр болсон билээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд Эзэн Хааны ордны хэрэг эрхлэх газрын болон, Японы Гадаад Харилцааны Яамны төлөөлөл, аюулгүй байдал, хамгаалалтынхан гэхчлэн 60 орчим хүн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байгаа талаар Япон Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээлэв.
Японы домогт анхны Эзэн Хаан Жинмү нь Аматэрасү нарны бурхны удам бөгөөд Манай эриний өмнөх 660 онд Хааны сэнтийд заларч Японы Эзэн Хааны угсаа 2.600 гаруй жил тасралтгүй үргэлжилсэн гэдэг.
Эзэн Хааны гадаад айлчлалын зорилго, үүрэг\
Эзэн Хааны гадаад харилцааны гол үүрэг нь Япон Улсын бэлгэдлийн хувиар гадаад улс орнуудтай найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх юм. Эзэн Хааны айлчлалыг “бэлгэдлийн дипломат харилцаа” хэмээн нэрлэдэг байна.