
Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрээр “Оюу толгой” компани ТОП-100 жагсаалтыг 3 дахь жилдээ тэргүүллээ
Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээлцэж буй нийт 20,000 гаруй оюутолгойчууд, ханган нийлүүлэгч компаниуд болон нийт ТОП-100 аж ахуйн нэгжүүддээ халуун баяр хүргэе! “Оюу толгой” компани 2024 онд Монгол Улсын төсвийн орлогод 1.1 их наяд төгрөг, 2010 оноос хойш нийт 12.5 их наяд төгрөгийг татвар хураамж, үндэсний компаниудад төлсөн НӨАТ зэрэг бусад төлбөрт төвлөрүүлэн, улсын болон орон нутгийн нэгдсэн төсөвт хувь нэмрээ оруулжээ.
Дотоодын худалдан авалтад 2010 оноос хойш нийт 34.7 их наяд төгрөг зарцуулж үндэсний худалдан авалтын сүлжээгээ чадавхжуулсаар байна. Оюу толгойн уурхайн тогтвортой үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг ханган нийлүүлэгчдээс 33 компани энэ жил ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад багтжээ.
Оюу толгойн чадварлаг хамт олон 2024 онд гүний уурхайн бүтээн байгуулалтын нэн чухал хэсэг болох дэлхийд хамгийн томд тооцогдох агааржуулалтын урд болон хойд босоо амын нэвтрэлтийн ажлыг амжилттай дуусгасан. нгөрсөн сард Монголд анх удаа 1,300 метрийн гүнээс газрын гадарга руу хүдэр тээвэрлэх туузан дамжуургаа бүрэн ашиглалтад орууллаа.
Энэ нь Оюу толгойг дэлхийд тэргүүлэх зэсийн уурхайн нэг болгох чухал дэд бүтэц төдийгүй монгол инженерүүдийн ур чадвар, эрдэм мэдлэгээр бүтсэн маш том бүтээн байгуулалт юм.
Зөвхөн уурхайн үйл ажиллагаа, татвар, хураамжаас гадна олон салбарт хувь нэмрээ оруулж байгаагаас дурдвал: Боловсрол, түүх, өв соёл, дэд бүтэц зэрэг чиглэлд орон нутгийн тогтвортой хөжлийн төслүүдэд 2015 оноос хойш нийт 198.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.
2010 оноос хойш нийт 1,130 оюутанд гадаад болон дотоодын боловсролын тэтгэлэг олгон, 1,589 оюутан сурагч манай Шинэ төгсөгчийн хөтөлбөр, Дадлагын болон Дадлагажигч хөтөлбөр, ажил, хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт хамрагдсанаар боловсролтой, чадварлаг ирээдүйн боловсон хүчин бэлтгэхэд багагүй хувь нэмэр оруулжээ.
Нэг тонн хүдэр боловсруулахад ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын уурхайнуудаас дунджаар 3 дахин бага ус зарцуулж байна. Үйлдвэрлэлийн усны дахин ашиглалт дунджаар 87% бөгөөд ахуйн усныхаа дунджаар 97%-ийг дахин ашиглаж байна. Ус ашигласны төлбөрт 2013 оноос хойш нийт 198 тэрбум төгрөг төллөө.
“100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд 20 сая гаруй модтой дүйцэх хөрөнгө оруулалтыг Монгол Улсын ойн салбарт оруулаад байна.
“Оюу толгой” компани уурхайн цогцолбороороо хязгаарлагдахгүй Монгол орны өнцөг булан бүрт эерэг нөлөөллийг бий болгож байна.
