
Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн “Тарвагатай” гэх газарт гарсан ой, хээрийн гал түймрийг долоодугаар сарын 4-ний 08:45 цагт бүрэн унтраасан байна
Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн “Тарвагатай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ой, хээрийн гал түймэр гарсан дуудлага долоодугаар сарын 1-ний өдрийн 16:06 цагт бүртгэгдсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн нийт 13 хүн, 2 автомашин, 3 мотоциклтой 16:47 цагт гарч 40 км замыг туулан 20:27 цагт очиж ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллагасан. Түймрийг долоодугаар сарын 3-ны өдрийн 20:40 цагт цурамд оруулан, долоодугаар сарын 4-ний 08:45 цагт бүрэн унтраалаа.