
Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагын төлөөлөлтэй хүүхдийн хөгжил оролцоо, хамгааллын чиглэлээр хамтарч ажиллах зарим арга хэмжээний талаар ярилцлаа.
Хүүхэд хамгааллын механизмыг бэхжүүлэх;
Хүүхдийн оролцооны клубийг дэмжих;
Хамтрагч байгууллагуудыг дэмжиж ажиллах;
Удирдагч хүүхдүүдийг чадавхжуулах;
Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
Хүүхэд хамгааллын компакт төслийн төгсгөлийн шатанд хамтарч ажиллах чиглэлийг тодорхойлох зэрэг ажлын хүрээнд санал, хүсэлтээ солилцов.
Цаашид Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагаас ХГБХХЕГ-тай хамтран хүүхдэд ээлтэй хүүхдийн мэдүүлэг өгөх өрөөг тохижуулахаар боллоо. Мөн хүүхэд хамгаалал, хөгжил оролцооны чиглэлээр гадны сайн туршлага, арга зүйн сургалтуудыг Монголд урьж, зохион байгуулахад анхаарал хандуулна.
Хүүхэд, гэр бүлийн салбарын таван жилийн стратеги төлөвлөгөөг батлах ажилд ОУ-ын байгууллагын зөвлөмж саналыг илүү тусгаж, ажлын хэсэгт орж ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.