ТАНИЛЦ: Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээлэл

“АЛТ-3” аяныг хэрэгжүүлж, Хянан шалгах түр хороо байгуулна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Алт-3 аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Энэхүү тогтоолын төслийн хүрээнд алтны геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөц, олборлолтыг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг дэмжих, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хариуцлагыг нэмэгдүүлэх, ашиглалтад бэлтгэгдсэн алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тусгажээ.