ТАНИЛЦ: Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээлэл

Ойрын өдрүүдэд Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн хууль зөрчиж, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хэмээн шуугиад буй.
Тэрбээр, өөрийн цахим хуудаснаа эл асуудалтай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргажээ.
Ч.Төгсдэлгэр: “Хууль зөрчиж, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Хариуцлага хүлээж ажиллаж байгаа, нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлэх гэсэн чин эрмэлзэлтэй залуучуудыг “харлуулах” мэдээ их явж байна. Нийслэлд баригдаж байгаа барилгууд дээр өргөдөл гомдол иргэдээс их ирдэг. Үүнтэй холбоотойгоор Хот байгуулалт, хотын стандартын газрын үйл ажиллагааг хууль эрх зүйн байгууллагуудаар хянан шийддэг тохиолдол их байдаг. Зарим аж ахуй нэгж, иргэн ямар ч зөвшөөрөлгүй барилга барьж, дуртай газраа хашаалчихдаг. Тэдний дунд томоохон компаниуд ч бий. Эдгээр зөрчлүүдийг арилгахын төлөө бид шат дараатай арга хэмжээ авч байгаа. Зөрчилтэй ААН-ээс ч зарим үед харлуулж, зураг бичлэгийн доор элдэвлэх асуудал гарч байдаг. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнийг гүтгэж, яг ижилхэн үг үсэгтэй мэдээг зориуд тараахыг тэвчихгүй ээ.
Миний бие ажил авсанаас хойш хууль, дүрэм журамд нийцүүлэн ёс зүйтэй ажиллаж байна. Үнэн мөнийг хуулийн байгууллага тогтоох биз ээ. Тиймээс ийм мэдээллийг түгээхээ зогсоохыг хүсье” гэжээ.
Түүнийг өнгөрсөн 2024 оны 08 дугаар сард Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн Ерөнхий архитектороор томилж байсан юм.
Чинбатын Төгсдэлгэр нь “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийг болон Ёокохамагийн Үндэсний их сургуулийг төгсжээ. Мөн тэрбээр хотын төлөвлөгч болон хотын нийтийн тээврийн чиглэлээр судлаач аж. Тухайлбал, 2023 оны зургаадугаар сард Ёокохамагийн Үндэсний их сургуульд Хотын нийтийн тээврийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр өмнө нь Нийслэлийн тамгын газарт ажиллаж байсан нэгэн юм. Мөн Японы томоохон компаниудад хот төлөвлөлтийн чиглэлээр ажиллаж байсан туршлагататай ажээ.