
2025 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын байгууллагын жагсаалт гарлаа.
Засгийн газрын 159 дүгээр тогтоолын дагуу ахмад настан хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын газарт 7 хүртэл хоног амарч сувилуулж болно. Нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг амралтын газарт 35 мянган төгрөг, сувиллын газарт 40 мянган төгрөгөөр тооцон тус тус тогтоожээ.
Эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээнд хамрагдах ахмад настан аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд гэрээ байгуулсан амралт, сувиллын байгууллагаас сонгон хүсэлтээ гарган цахим эрхийн бичиг авах боломжтой.