
Нөхцөлийн хувьд одоогийн байдлаар хөрөнгийн зах зээл дээр гарч байгаа хамгийн өндөр хүүтэй бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Тэгэхээр хөрөнгө оруулагчид та бүхэн энэхүү үнэт цаасанд хөрөнгө оруулахыг хүсэх юм бол өөрийн харилцдаг үнэт цаасны компаниудаар дамжуулан захиалгаа өгөх боломжтой” гэв.
ХБҮЦ-ны ерөнхий нөхцөл:
Нэгжийн үнэ: ₮100,000
Хугацаа: 24 сар
Жилийн хүү: 20.0%
Хүүний төлөлт: Улирал тутам (3 сар тутам)
Үндсэн төлбөрийн төлөлт: Хагас жил тутам (6 сар тутам)
Нийт татан төвлөрүүлэх дүн: ₮30 тэрбум
Хүүний орлогын татвар: 5%
Хөрөнгө оруулалтын найдвартай байдлын хувьд, тус санхүүгийн бүтээгдэхүүн 110%-ийн автомашины зээлийн багцаар баталгаажин, барьцаат актив нь үнэт цаасны хүү, үндсэн төлбөрийг бүрэн төлөхөд хангалттай өндөр дүнтэй байна. Мөн автомашины зээлийн барьцаа нь 100% даатгалтай.
Анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны 6 сарын 26-наас 7 сарын 2-ны өдрүүдэд явагдах бөгөөд захиалга хаалтын өдрөөс өмнө 100% дүүрсэн тохиолдолд эрт хаагдах боломжтойг анхаарах хэрэгтэй. Энэхүү өндөр өгөөж, баталгаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд Ти Ди Би Секьюритис ҮЦК андеррайтераар ажиллаж байгаа ба хөрөнгө оруулагчид тус үнэт цаасыг худалдан авах захиалгыг үнэт цаасны андеррайтераар болон “Нэткапитал Эй Би Эс” ТЗК компаниудаар дамжуулан өгөх боломжтой юм. Монголын хөрөнгийн зах зээлд найдвартай, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хайж буй хэн бүхэнд “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК-н гаргаж буй энэхүү ХБҮЦ нээлттэй болохыг онцолж байна.