
Улаанбурхан өвчний дэгдэлт өндөр байгаагаас шалтгаалан улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Тэгвэл Ерөнхий боловсролын сургуулийн 10-14 насны хүүхдүүдийн дунд өвчлөл хамгийн өндөр байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс /ХӨСҮТ/ мэдээллээ. Тодруулбал, өнөөдрийн /2025.06.30/ байдлаар Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 10721-т хүрчээ. Түүнчлэн эмнэлгээр хэвтэн эмчлүүлж буй 648, гэрээр эмчлэгдэж байгаа 953, эдгэрсэн 913 тохиолдол байна. Нийт хавьтлын тоо 75657 хүрсэн бол нас баралтын хэмжээ долоо болжээ.
Улаанбурхан өвчин Ерөнхий боловсролын сургуулийн дунд тархац өндөр байгаагаас хамаарч ирэх есдүгээр сарын 1-нээс дархлаажуулалтын тунд хамрагдаагүй сурагчдыг сургуульд явуулахгүй байх талаар эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн билээ.
Иймээс иргэд та бүхэн хүүхдээ Улаанбурхан өвчний эсрэг вакцинд бүрэн хамрагдсан эсэхийг дараах зааврын дагуу шалгаарай.
- E-Mongolia апп-аас хүүхдийнхээ 9, 2 насанд вакцин хийлгэсэн эсэхийг харах
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтэр дээрээс шалгах
- Харьяа сум, дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын бүртгэлээс шалгуулах боломжтой юм.
Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье.