Э.Болормааг МАН-ын бүлгийн дэд даргаар томилжээ

Шинэ долоо хоногийн эхний өдөр хуваарийн дагуу намын бүлгүүд хуралдах товтой. Тэгвэл энэ цаг мөчид МАН-ын бүлэг хуралдаж байна.
“Гүйцэтгэх ажилд тавих парламентын хяналт” сэдвээр танилцуулга мэдээлэл;
“Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл”-ийн танилцуулга, мэдээлэл;
”Төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулах төсөл”-тэй холбоотой мэдээллийг сонсож байна.