
Энэ хавар, зун хуурайшилт ихтэй, хэт халалттай, салхи шуургатай байгаа нь ой, хээрийн гал түймэр дахин дахин дэгдэх, сэдрэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймээс улс орон даяар түймэр унтраах, урьдчилан сэргийлэх ажил эрчимтэй өрнөж, Онцгой байдлын байгууллага болон олон нийтийн хамтын оролцоотойгоор улаан галтай тэмцэж байна.
БҮРЭН УНТРААСАН 4 ТҮЙМЭР
1. Булган аймаг – Бугат сум
2. Хөвсгөл аймаг – Улаан-Уул сум
3. Сэлэнгэ аймаг – Алтанбулаг сум, “Бөхөө” газар
4. Сэлэнгэ аймаг – Алтанбулаг сум, “Гурван цагаан толгой” газар
ЦУРАМД ОРУУЛСАН 5 ТҮЙМЭР
1. Хэнтий аймаг – Батширээт сум
2. Сэлэнгэ аймаг – Ерөө сум (2 голомт)
3. Сэлэнгэ аймаг – Хүдэр сум, “Шоргоолж” газар
4. Сэлэнгэ аймаг – Алтанбулаг сум, “Орос даваа” газар
ИДЭВХТЭЙ ГАЛЫН ГОЛОМТУУД (ОДОО УНТРААХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА)
• Төв аймаг – Эрдэнэ сум
• Сэлэнгэ аймаг – Хүдэр сум (2 голомт)
• Сэлэнгэ аймаг – Алтанбулаг сум (2 голомт)
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БУЙ БҮРЭЛДЭХҮҮН:
• Онцгой байдлын байгууллага: 429 алба хаагч, 31 автомашин, 2 нисдэг тэрэг
• Хил хамгаалах байгууллага: 14 алба хаагч, 2 автомашин
• Цагдаагийн байгууллага: 10 алба хаагч, 1 автомашин
• Орон нутгийн мэргэжлийн анги, иргэд: 279 хүн, 60 автомашин
Нийт: 710 хүн, 94 автомашин, 2 нисдэг тэрэг ажиллаж байна.
Энэ хүнд нөхцөлд өөрийн сэтгэл, санаачилга, нөөц бололцоогоор нэгдэн оролцож, байгаль эх, газар нутгаа хамгаалж буй нийт иргэд, сайн дурынхан, аж ахуйн нэгж, байгууллагууддаа гүн талархал илэрхийлье!
Ой, хээрийн түймрийн ихэнх нь хүний хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдлээс болдог. Байгалиа хамгаалахын тулд хүн бүрийн ухамсар, хариуцлага чухал байна.