
БНХАУ-ын Гуйжоу мужид онцгой байдлын албан хаагчид бохирын шугамд гацсан 8 настай охиныг 7 цагийн дараа аварчээ. Охин олон өдөр үргэлжилсэн хүчтэй аадар борооны улмаас үүссэн үерийн усны хүчтэй урсгалд өртөн, ус зайлуулах хоолой руу орж, гацсан аж.
Аврагчид траншейны нүхээр дамжин охиныг аварч, эмнэлгийн ажилчдад хүлээлгэн өгчээ. Охины биеийн байдал сайн байгаа аж.
Энэ сарын 17-ноос эхлэн орсон үргэлжилсэн аадар борооны улмаас Хятадын өмнөд зүгийн бүс нутгууд үерлэж, тус улсын эрх баригчид олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.
Гуаньши мужийн Мейлин хотод гол усны түвшин аюулгүй түвшнээс дээш 4 гаруй метр дээшилж, Гуйжоу, Гуаньши, Чуньчин, Юньнань, Сычуань мужуудад үерийн усны түвшин буурч байгаа ч зам гүүр эвдрэх, хөрсний нуралт үүсэх, далан нурах эрсдэлүүд байсаар байна.
Эх сурвалж: CNN World