
Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос болон түүний сүйт бүсгүй Лорен Санчез нар хоёр жилийн өмнө сүй тавьсан ба энэ долоо хоногт Италийн Венец хотод хуримаа хийх юм. Пүрэв гарагаас бямба гарагийг дуустал үргэлжлэх хуримын ёслолд Ж. Безос, Л. Санчез нар 200 орчим зочдыг урьжээ.
Reuters агентлагийн тооцоолсноор уг хуримын ёслолд дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг болох Ж. Безос 40-48 сая евро зарцуулах төлөвтэй байгаа ба Венец хотын Аялал жуулчлалын салбарын төлөөлөгч Симоне Вентурини CNN агентлагт өгсөн ярилцлагадаа Ж. Безос, Л. Санчез нарын хуримын арга хэмжээнээс Венец хот 20-30 сая еврогийн ашиг олно гэж тооцоолсныг дурджээ.
Хуриманд уригдсан зочдоос АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын охин Иванка Трамп, нөхөр хүүхдүүдийн хамтаар, Кардашьяны гэр бүлийнхэн, жүжигчин Орландо Блум, Леонардо ди Каприо, загвар өмсөгч Карли Клосс, америк хөлбөмбөгийн тамирчин асан Том Брэди, хөтлөгч Опра Уинфри, загвар зохион бүтээгч Томми Хилфигер, Доменико Дольче зэрэг дэлхийд алдартай одууд папараццийн дуранд өртжээ.
Эх сурвалж: justjared.com