
Монгол улсад болж буй 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх багууд эхнээсээ тодорлоо.
Монголын эрэгтэйг баг “В” хэсэгт багтсан ч энэ удаагийн тэмцээнийг нэг ч хожилгүйгээр дуусгалаа. “В” хэсгээс АНУ, Латви, Японы багууд хасагдах шатанд шалгарлаа.
Монголын шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн шилбэний булчингийн бэртлийн улмаас өчигдөр болсон хоёр тоглолтод оролцож чадаагүй. Манай залуус сүүлийн тоглолтод Японы багт 21:20 онооны харьцаагаар хожигдож хэсгийн гуравдугаар байраар шалгарах боломжоо алдсан юм.
Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Герман, Украины багтай тоглоно. Бразилыг хожсон манай охид хэсгийн гуравдугаар байрт бичигдэж байгаа юм. Өнөөдрийн тоглолтын үр дүнгээс хамаарч хасагдах шатанд өрсөлдөх багууд бүрэн тодорно.
ХУВААРЬ:
Зургаадугаар сарын 26: ХБНГУ – Монгол /эм, 18:00 цагт/
Зургаадугаар сарын 26: Монгол – Украйн /эм, 20:15 цагт/