
Энэ амралтын өдрүүдэд Хангай, Хөвсгөлийн нутгаар усархаг бороо орох тул аялалд гарахдаа бэлтгэлтэй байхыг анхаарууллаа.
Ингээд бид Цаг уур, орчны шинжилгээний газрыг зорин, Цаг уурч Б.Цасанчимэгтэй ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаарын төлөв байдал ямар байгаа тухай цөөн хором ярилцлаа.
Цаг уурч Б.Цасанчимэг: Зарим нутгаар усархаг аадар бороо орох тул ард иргэд үер ус, нөөлөг салхины аюулаас болгоомжлох хэрэгтэй
-Өнгөрсөн хоногуудад ихэнх нутгаар хэт халалттай байсан учир үргэлжилсэн шимтэй бороо ороогүй харин гэнэтийн аадар бороо их орсон байна. Энэ байдал нь ойрын өдрүүдэд ч үргэлжлэх аж. Өнгөрсөн өдрүүдийн халалтын үеэр говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын талаар +33…+39 градус хүрч халсан. Энэ халалт зүүн бүс рүү улам эрчимжих төлөвтэй байна.
Өнөөдрөөс эхлээд баруун аймгийн нутгуудаас эхлэн төв, говийн нутгуудын зарим газраар бороо орж эхэлнэ. Ойрын өдрүүдэд нийт нутгаар өдөртөө +30…+35 хэм хүрч халж буй. Харин энэ төлөв байдал нутгийн зүүн хагаст халсан хэвээр үргэлжлэхээр байна.
Зүүн аймгуудын нутгаар хур тунадас багатай байж аагим халуун үргэлжилнэ Зургаадугаар сарын 27-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр, Зургаадугаар сарын 28-ны өдөр баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр Зургаадугаар сарын 29-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зарим газраар Зургаадугаар сарын 30-ны өдөр төв, зүүн аймгуудын хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар Долдугаар сарын 1, 2-нд баруун болон төв, зүүн аймгуудын хойд хэсгээр Долдугаар сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын зарим газраар бороо орох юм байна. Зургаадугаар сарын 28, 29-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар их хэмжээний усархаг бороо орохыг онцгойлон анхааруулав. Тус их хэмжээний борооны өмнө нөөлөг салхи болон аянга цахилгаан үзэгддэг учир иймд тус бүс нутаг руу аялах гэж байгаа бол бэлтгэлээ сайн базаахыг анхааруулав.
Мөн бороо оролгүй хуурай аянга цахилгааны үзэгдэл их үзэгдэж буй. Иймээс ард иргэдийг хөдөө орон нутагт, хол замд аялахдаа цаг агаарын мэдээ мэдээллийг тухай бүрд нь авах, техниикийн бүрэн бүтэн байдлаа сайтар хангаж, хувийн бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй гэдгийг онцгойлон анхааруулж хэлье.
-Ирэх 7 дугаар сарын цаг агаарын төлөв мэдээлэл гарсан байгаа юу?
-Ирэх сарын цаг агаарын төлөв мэдээлэл мөн баяр наадмын өдрүүдээр цаг агаар хэр байх төлөв байдал 06 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тодорхой болно. Тиймээс одоогийн байдлаар эрт төлөвлөж ярих боломжгүй байна.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: