УНИВЕРСИАД: Монгол Улсаас гурван тамирчин туялзуур сэлэмний төрөлд өрсөлдөнө

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Алт-3” аяныг орон даяар зарлан хэрэгжүүлэх, үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
“Дэлхийн геополитикийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ огцом хэлбэлзэлтэй, цаашдын төлөв тодорхойгүй, таамаглах боломжгүй нөхцөл байдалтай байна.
Үүнтэй холбогдуулан:
- Газрын тосны бүтээгдэхүүний захиалга, худалдан авалтыг боломжит хэмжээгээр нэмэгдүүлж нөөцийг өсгөх ажлыг шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулах,
- Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэх чиглэлээр Монгол банктай хамтран холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар судалж, санал боловсруулах,
- Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн агуулахыг барьж байгуулах чиглэлээр өмнө хийгдэж байсан ажлуудыг үргэлжлүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас даалгалаа” гэлээ.