
Боксын Үндэсний шигшээ багийн 8 тамирчин Дэлхийн цомд тулалдахаар Казахстан улсыг өнөөдөр зорилоо
“Лос Анжелес-2028” зуны олимпын наадмын цикл хэдийнээ эхэлчихсэн. Улс орнуудын тамирчид тус олимпын наадмын эрхийн оноо цуглуулах чансааны тэмцээн уралдаанд оролцсоор буй.
Европын хоёр цуврал тэмцээнд өнөдөр амжилт үзүүлээд эх орондоо ирсэн Монголын боксын Үндэсний шигшээ багийн тамирчид тун удахгүй Казахстаныг улсыг зорихоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тэд энэ сарын 29-нөөс 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд Дэлхийн цомын тэмцээн болно.
Ингээд бид баг тамирчдын дасгалжуулагч О.Батхүүтэй уулзаж цөөн хором ярилцлаа.

Боксын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү: Дэлхийн цомын дараа ирэх 9 дүгээр сард болох ДАШТ-ий бэлтгэлдээ залгуулаад орно
-Сайн байна уу? Дэлхийн цомын бэлтгэл сургуулилт хэр хангагдаж байгаа вэ?
-Сайн байна уу. Сая бид нар Европын цуврал тэмцээнд оролцоод ирсэн учраас ер нь яг тэр эрчээрээ бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Бас зарим тамирчдаа сэлгээд, заримыг нь амраагаад, 1-4 тамирчныг багтаа сэлгэж аваад Улаанбаатарт бэлтгэлээ хийж байна. Бэлтгэл сургуулилт сайн байна.
-Европын цуврал тэмцээнүүдэд хэрхэн амжилттай оролцов?
-Европын цуврал тэмцээн 5 сарын 12-ноос эхлээд Польшод болсон. Эхний цуврал тэмцээнээс 4 мөнгө, 2 хүрэл аваад шууд тэндээсээ Герман улсын Хайдльберг хотод олон улсын хамтарсан бэлтгэл хийсэн. Голландын олон улсын цомын тэмцээнд оролцоод 4 алт, 2 мөнгөн медаль авсан.
Мөн Европын цувралуудад үргэлжлүүлэн оролцоод Чехийн Гранпри олон улсын тэмцээнээс нэг алт, 2 мөнгө, нэг хүрэл авсан амжилттай ирчхээд байж байна.
-Боксын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн бүрэлдэхүүнийг танилцуулна уу?
-Дэлхийн цомын тэмцээнийг 3 дасгалжуулагч нэг эмчийн хамтаар зорино. Гаднаас Куб улсын мэргэжилтэн, дасгалжуулагч Рубин манай улсад ирээд багагүй хугацаанд ажиллаж байна. Сая анхныхаа Европын тэмцээнд хамт яваад ирсэн.
Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя
Эмэгтэй баг
- 48кг Содон-Одын Биндэръяа
- 50кг Балсангийн Мөнгөнсаран
- 54кг Мөнгөнцэцэг Энхжаргал
- 60кг Мохорын Намуун
- 65кг Эрдэнэцогтын Бат-Өлзий
Эрэгтэй баг
- 55кг Энхтөрийн Төгсбилэг
- 60кг Гантөмөрийн Лундаа
- 65кг Эрдэнэцогтын Бат-Өлзий
- 70кг Отгонбаатарын Бямба-Эрдэнэ
Боксын Үндэсний шигшээ баг дээр Куба улсын мэргэжилтэн ажиллаж байна
-Боксын спорт дээр гадны улсаас тэр дундаа Куба улсаас мэргэжилтэн ирж ажиллаж байгаа нь тамирчдын амжилтан дээр эерэг нөлөө, үр дүн үзүүлж байна уу?
-Мэдээж ирээд багагүй хугацаанд аижллаж байгаа ч саяны Европын цувралд үр дүн сайнаар гарлаа. Куба улсын мэргэжилтэн маань өмнө нь 2003-2004 онуудад Монголд ирж ажиллаж байсан. Манай олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Уугантай их тулж ажиллаж байсан. “Хүнээр хүн хийнэ” гэдэг чинь цаг хугацаа их шаардана. Цаашдаа ирээдүйд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байгаа.
-Дэлхийн цомын тэмцээний чансаа хэр байх вэ?
-Олон улсын боксын холбоо буюу AIBA-г Олон Улсын Олимпын хороо зөвшөөрснөөс авхуулаад ингээд чансааны оноо өгдөг болчихсон байгаа. Саяны Европын 3 цуврал тэмцээн жишээ нь Чалленж ворлд боксын багагүй чансаа оноонуудыг өгөөд явна. Тэгээд хамгийн том оноо бол мэдээж дэлхийн аварга бий. Боксын насанд хүрэгчдийн 2025 оны ДАШТ ирэх 9 дүгээр Английн Ливерпүүлд болно.
11 дүгээр сард дэлхийн цомын финалын том тэмцээн биднийг хүлээж байгаа. Тэгээд ач холбогдол нь мэдээж тамирчин бүрд оноо өгнө. Оноо өгөх нь яг цаашлаад Азийн аварга, дэлхийн аварга, олимпын эрхээ авсны дараа олимпод яг нөгөө г зоо толгойлно гэдэг утгаараа маш том чансаатай.
-Тэгэхээр дэлхийн цомын дараагаар ирэх намар болох ДАШТ-дээ голлон анхаарч бэлтгэлээ базаахнээ?
-Бид дэлхийн цомдоо оролцоод наадмын өмнөхөн ирээд цугларалтад гарах байх. Хамгийн гол зорилго ДАШТ-дээ багаараа том амжилт үзүүлэх. Тэриийг л чухалчилж байна даа.
-Дэлхийн цомыг нийт хэдэн тамирчин зорих вэ?
-Дэлхийн цомын тэмцээнд эрэгтэй 4, эмэгтэй 4 нийт найман боксчин тулалдана.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:

