
Засгийн газар өнөөдөр /2025.06.25/ хуралдаж төсвийн тодотголын талаар хэлэлцсэн. Тус хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хүргүүлсэн юм.
Сангийн сайд Б.Жавхлан:
Дулааны тарифын өөрчлөлтийг нэг удаа хойшлуулсан. Үүнтэй холбоотой татаас нэмэгдэж ирэх өвлийн бэлтгэл ажлыг хангах шаардлага гарч байна. Эрчим хүчний яамнаас 122 тэрбум төгрөгийг буцааж тавих хүсэлт ирсэн боловч 78 тэрбум төгрөгийн боломжийн хязгаарт багтаасан. Мөн Засгийн газрын нөөц хөрөнгө дээр 50 тэрбум төгрөгийг нэмж тавихаар шийдлээ. Ойрх Дорнодод гарч байгаа геополитик, дэлхийн 3 дугаар дайн эхэлж болзошгүй байна гэдэг хүлээлттэй холбоотойгоор дэлхийн газрын тос газрын тосны үнэд савлагаа үүснэ. Манай орны хувьд хомсдол үүсэх бас эрсдэл үүсэж буй. Тийм учраас болзошгүй эрсдэлээс сэргийлэн нөөцөө зузаатгах шаардлага үүсэж байна” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс үзнэ үү.