
Энэ амралтын өдрүүдэд Хангай, Хөвсгөлийн нутгаар усархаг бороо орох тул аялалд гарахдаа бэлтгэлтэй байхыг анхааруулав
Ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдал болон эрсдэлийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас дараах сэрэмжлүүлэг, урьдчилсан мэдээллийг өглөө. Өнгөрсөн хоногуудад ихэнх нутгаар хэт халалттай байсан учир үргэлжилсэн шимтэй бороо ороогүй харин гэнэтийн аадар бороо их орсон байна. Энэ байдал нь ойрын өдрүүдэд ч үргэлжлэх аж. Өнгөрсөн өдрүүдийн халалтын үеэр говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын талаар +33…+39 градус хүрч халсан. Энэ халалт зүүн бүс рүү улам эрчимжих төлөвтэй байгаа юм байна.
Маргаашаас эхлээд баруун аймгийн нутгуудаас эхлэн төв, говийн нутгуудын зарим газраар бороо орж эхэлнэ гэдгийг хэлж байна.
Зүүн аймгуудын нутгаар хур тунадас багатай байж аагим халуун үргэлжилнэ Зургаадугаар сарын 27-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр, Зургаадугаар сарын 28-ны өдөр баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр Зургаадугаар сарын 29-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зарим газраар Зургаадугаар сарын 30-ны өдөр төв, зүүн аймгуудын хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар Долдугаар сарын 1, 2-нд баруун болон төв, зүүн аймгуудын хойд хэсгээр Долдугаар сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын зарим газраар бороо орох юм байна. Зургаадугаар сарын 28, 29-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар их хэмжээний усархаг бороо орохыг онцгойлон анхааруулав. Тус их хэмжээний борооны өмнө нөөлөг салхи болон аянга цахилгаан үзэгддэг учир иймд тус бүс нутаг руу аялах гэж байгаа бол бэлтгэлээ сайн базаахыг анхааруулав.
Мөн бороо оролгүй хуурай аянга цахилгааны үзэгдэл их үзэгдэж буй ажээ.