
Монголын Волейболын Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Шинэ Дундговь 2025” нэрийн доор Мандалговь хотноо болж байна.
Энэхүү тэмцээнд оролцогчдоос онцлох нэг тамирчин бол U17 Үндэсний шишээ багийн тамирчин, Уурхайчин клубийн Ц.Баасандулам юм. Тэр одоо 18 настай. Түүний хувьд 11 настайгаасаа хойш волейболын спортоор хичээллэж эхэлжээ.
Харин 16,17 насандаа Үндэсний Дээд лигийн Уурхайчин багт дуудагдан тоглож буй төрмөл, ховорхон авьяастнуудын нэг.
“Бэлтгэл сургуулилтынхаа хажуугаар хичээлээ давтаж, ШУТИС-ийн оюутан болж чадлаа”
Тамирчин хүүхдүүдийн хувьд бэлтгэл сургуулилт, тэмцээний хажуугаар хичээл сурлагадаа анхаарах тун хэцүү байдаг. Харин манай өнөөдрийн гол баатар маань цаг наргүй тэмцээн уралдааны хажуугаар ЭШ-даа чамгүй өндөр оноо авч өөрийн хүссэн сургуульдаа орж чаджээ. Тэрбээр энэ тухайгаа ярихдаа “Тамирчин хүүхдүүдийг хичээл сурлагаа орхичихдог гэж ойлгодог хүмүүс олон бий.
Бид тэгдэггүй. Жирийн хүүхдүүдээс хоёр дахин илүү хичээллэж, ачаалал дааж явдаг. Би ЭШ-даа өөрийн хүссэн оноогоо авч ШУТИС-д элсэж чадсан. Сүүлийн хэдэн сар ямар ч завгүй л явлаа. Тэмцээнүүд тасрахгүй байна. Сая Залуучуудын Улсын аваргаас шууд нааш ирсэн”
“Волейболын спорт надад бүхнийг тэсэж гарах тэвчээрийг өгсөн”
Мөн дээр нь цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чухал. Мөн миний хобби учраас дурлаж, шүтэж хайрлаж чөлөөт цагаараа гадуур сэлгүүцэж өнгөрөөхөөс илүүтэйгээр спортоор хичээллэж байгаа минь илүү эрүүл амьдралын хэв маяг юм болов уу. Нөгөө талаараа би ялалт авах бүртээ, медалийн тавцан дээр гарах бүрдээ баг хамт олноороо бахархах бусдад хүндлүүлж байгаа мэдрэмжийг авах нь кайфыг мэдрүүлдэг.
Мөн дээр нь нэмж хэлэхэд би дээд лигийн багийнхаа тоглогчдын хамгийн бага нь. Эгч нараа хүндэлнэ. Гэхдээ хамгийн бага нь гээд тэд намайг дээрэлхэнэ гэсэн үг би. Адилхан нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг. Энэ нь ч багийн утга учир байх. Энэ спортын бас нэг зүйл нь хүндлэл юм шиг санагддаг. Бусдыг сайхан хүндэлдэг ухаантай хүмүүсийг эргээд хүссэн хүсээгүй хүмүүс хүндэлдэг юм шиг санагддаг.
“Заримдаа үнэхээр шантрах үе байна. Гэхдээ давах л хэрэгтэй. Тоглохгүй удвал давчиддаг спорттой байна гэдэг сайхан юм”
ТҮҮНИЙ ГАРГАСАН АМЖИЛТ:
- 2022он “Идэрчүүдийн улсын аварга” Алт
- 2022он “Өсвөрийн улсын аварга “ Хүрэл
- 2022он “Супeр 8 өсвөрийн улсын аварга “Алт Шилдэг тэгш тоглогч
- 2023он “MNUE OPEN “нээлттэй тэмцээн Алт Шилдэг тэгш тоглогч
- 2023он “Идэрчүүд нийслэлийн бүс” Хүрэл Шилдэг довтлон тоглогч
- 2023он “Улаанбаатар лиг” Алт Шилдэг тэгш тоглогч
- 2023он “Монгол улсын U17 насны шигшээ багын ахлагч “East Asian Youth Games “Тэмцээны мөнгө
- 2023он “Өсвөрийн Улсын аварга “Алт Шилдэг тэгш тоглогч
- 2024он “Үндэсний дээд лиг “All star “ оролцсон
- 2024он “Darkhan cup “Алт Шилдэг тэгш тоглогч
- 2024он “Hobby cup “ Мөнгө Шилдэг довтлогч
- 2024он “Идэрчүүдийн Нийслэлийн бүс “ Хүрэл
- 2024он “Идэрчүүдийн Улсын аварга” Хүрэл Шилдэг хаагч
- 2024он “Клубуудын улсын аварга”Хүрэл
- 2024он “Улаанбаатар лиг” Алт Шилдэг тэгш тоглогч
- 2024он “Насанд хүрэгчдийн улсын аварга “Хүрэл
- 2024он”VoLleyball festival “All star оролцсон
- 2024он “Монгол улсын шигшээ багт шалгаран”Asian Eastern Zonal Wowen’s Volleyball Championship оролцсон Hong Kong
- 2024”Бурятский государствeнный унивeрситeт “нэрэмжит тэмцээн Шилдэг эмэгтэй тамирчин
- 2025он Үндэсний дээд лиг “Хүрэл
Түүний тамирчин найзууддаа өгсөн зөвлөгөө:
-Байнгын үсэрч байдаг спорт шүүдээ. Буруу техник эзэмших юм бол бэртэл гэмтэл их авдаг. Хамгийн эхлээд техникээ зөв суулгах хэрэгтэй. Үеийн маань тамирчид сунгалтын дасгал хийхгүй гараад явчихдаг тохиолдол ажиглагддаг. Мөн хамгийн гол нь харилцаа хандлага. Хүн бүхнийг хүндлэх хэрэгтэй.