
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4-р багц тендерийг задалж, 5 багц тендер болгон зарлах талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:
“Улаанбаатар хот 1965-1985 оны хооронд их бүтээн байгуулалтын үеээ туулсан. Түүнээс хойш мэргэжлийн дэд бүтцүүд хийгдээгүй. Харин сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд бид анх удаа 158 га талбайд, 3, 4-р хороололтой дүйцэхүйц хэмжээний мега хот байгуулалтын төслийг хэрэгжүүлж байна.Хот байгуулна гэдэг нь зөвхөн барилга байгууламж барих тухай биш. Цахилгаан хангамж, үер усны асуудал, цэвэр бохир усны зохицуулалт, түүнчлэн ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, нийгмийн үйлчилгээний төвүүд гээд бүхэл бүтэн цогц төлөвлөлт шаарддаг ажил юм. Бид ‘Сэлбэ’ төслийн хүрээнд олон улсад бонд босгож, 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан. Мөн буцаад борлуулалт болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр орлого олох байдлаар нийт 2.3 их наяд төгрөгийн шууд хөрөнгө оруулалтыг бүрдүүлээд байна. Үүн дээр нэмээд хувийн хэвшлээс 20-иод их наяд төгрөгийг гаргахаар тохирсон. Ингэснээр нийт 25 их наядын бүтээн байгуулалт хийгдэх бөгөөд энэ нь хувийн хэвшлээ дэмжсэн томоохон төсөл болж байна.
Түүнчлэн, тендер шалгаруулалттай холбоотой иргэд, барилгын компаниудын зүгээс гарсан шүүмжлэлд дараах тайлбарыг өгсөн юм.
“Монголчууд оролцох боломжгүй тендер зарлаад байна гэсэн хүсэлтийн хариуд хэлэхэд бид олон улсын төслийн менежментын дагуу хөрөнгө оруулагч 17 гадаадын иргэнээр дамжуулан тодорхой компанийн шалгуураар төслийг удирдаж, менежментийг хийж, хувааж зарласан. Монголын барилгын компаниудын зүгээс манай холбоонд хүсэлт тавьж, тодорхой хэмжээнд монголын аж ахуйн нэгжүүдэд хуваалцах боломжийг олгохыг хүссэн. Үүний дагуу хөрөнгө оруулагч талтай хоёр удаагийн цахим уулзалт хийж, зөвшилцсөний эцэст ‘асуудалгүй’ гэсэн дүгнэлт гарсан. Үүний үндсэн дээр 2, 3-р багцыг 5, 6-р багц руу хувааж, дотоодын аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой болгосон.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс авна уу.