ЦЕГ: худалдагчийн биед халдсан этгээдийг шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах саналаа хүргүүлсэн

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Дотоод хэргийн яам хооронд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллах протокол”-д гарын үсэг зурлаа.

Ингэснээр хоёр улсын дотоод хэргийн яамд хооронд хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэнэ.
Мөн энэ төрлийн гэмт хэргийн талаар харилцан мэдээлэл солилцох, урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр арга туршлагаа солилцох, хамтарсан сургалт семинар зохион байгуулна. Энэхүү баримт бичгийг байгуулснаар хоёр орны хууль сахиулах байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны хөгжилд тодорхой ахиц гаргах ач холбогдолтой гэж үзэж байна.


Мөн салбарын мэргэжилтэн харилцан солилцох, түүх, соёлын сэдвээр баримтат үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал, соёлын арга хэмжээ зохион байгуулах зэрэг асуудлыг тусгаад байна.