
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог шинэчлэх түр хорооноос АТГ-т гомдол хүргүүллээ. Уг гомдолд 6-р сарын 25 болон 26-ны өдрүүдэд Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл цөөн тооны гишүүдтэй хурал хийхээр зарласан. Ерөнхий зөвлөлөөс гарч буй шийдвэр нь ашиг сонирхлын зөрчилтэй, өөрсдөдөө хэт давуу байдал олгосон байгаа нь илт харагдаж байгаа учраас МҮЭХ-ны удлирдлагуудыг АТГ-т шалгуулах хүсэлтэй байгаа аж.
Түр хорооноос мэдээлэл өглөө.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог шинэчлэх түр хорооны удирдагч Э.Тэгшжаргал
“Бид нар Монголын үйлдвэрчний эвлэлийн түр хороог байгуулаад 7 хоног боллоо.
Өчигдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд цөөн төлөөлөлтэй хурлыг зогсоох, хурлын төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэх, дүрмийн бусаар өөрчлөлт оруулсан заалтуудыг хүчингүй болгох гэсэн 3 зарчмын хүрээнд шаардлага өгсөн. Гэвч өнөөдрийн байдлаар ямар нэгэн хариу ирээгүй ч хэвлэлээр 6-р сарын 25 болон 26-ны өдрүүдэд Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл цөөн тооны гишүүдтэй хурал хийхээр зарласан. Ерөнхий зөвлөлөөс гарч буй шийдвэр нь ашиг сонирхлын зөрчилтэй, өөрсдөдөө хэт давуу байдал олгосон байгаа нь илт харагдаж байгаа учраас Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог шинэчлэх түр хорооноос авлигатай тэмцэх газарт хандаж байна.
Авлигатай тэмцэх газарт гомдол гаргах учир нь:
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэмд өөрчлөлт оруулах бүрэн эрх 4 жилд нэг удаа хуралддаг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Их хурал байдаг. Гэтэл ерөнхий зөвлөлийн 2022 оны 6-р сарын 30-ны өдрийн хуралдаанаас Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэмд өөрчлөлт оруулсан байна.
Тус өөрчлөлтөд:
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий зөвлөл, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшигч нар нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны болон гишүүн байгууллагын удирдах албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх гэх шалгуурыг оруулж баталсан нь өөрсдөдөө илт давуу байдал олгосон гэж үзэж байна. Бидний зүгээс жирийн гишүүдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан дээрх заалтыг цуцлах шаардлагыг өгсөн боловч Ерөнхий зөвлөл хүлээж аваагүй төдийгүй Их хурлыг 2025 оны 6-р сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.Энэ нь ерөнхий зөвлөлийг гишүүдийг ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг баталж байгаа учраас бид нар авлигатай тэмцэх газраас шалгаж өгнө үү гэж хүсэж байна.Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэдэг нь ашгийн бус байгууллага гэтэл жирийн гишүүдээ оролцуулахгүйгээр 21 аймгийн салбар холбооны дарга болон гишүүн байгууллагын удирдах албаны хүмүүс нийлээд цөөн тооны бүрэлдэхүүнтэй хурал хийсэн. Төлөөллөө нэмээд хурлаа хийх юм бол тэр хүмүүс сонгогдохгүй байх эрсдэл өндөр учраас маш их ашиг сонирхлын шинжтэй байна. Энэ байдлыг бид эсэргүүцэж, тэмцлийн байдлаа үргэлжлүүлнэ. 7 хоногийн турш ажиллахад маш олон гишүүд холбогдсон. Бид нарын хөндсөн асуудал зөв бөгөөд бүх шатанд ажиллаж байгаа үйлдвэрчний эвлэлийн жирийн хороодын дарга, тухайлбал жирийн гишүүдийн нэр дэвших эрхийг хаасан байна. Холбооны даргаар нэг жил ажилласан хүнийг ч нэр дэвшүүлэх боломжгүй болгож хаасан гэсэн үг. Энэ нь хүний эрхийг тэр тусмаа сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзнэ. Бидний гол зорилго ердөөсөө төлөөллийг тэлж, зөв хүмүүс сонгогдож гарч ирснээр олон шинэчлэлт өөрчлөлтийг хийхэд байна. Манай холбооны нийт гишүүд 200 мянга байдаг гэх мэдээлэлтэй гэтэл маргааш 260 хүний бүрэлдэхүүнтэй буюу нийт гишүүдийн 0.1 хувийг хамруулж үндэсний хэмжээний Ерөнхийлөгчийг сонгох гээд байгаа юм. Монголын үйлдвэрчний эвлэлийн дүрмийн 1.3-т Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо нь нийгэмдээ төдийгүй гишүүддээ үйлчилдэг байгууллага гэсэн байдаг. Тэгэхээр нийгмийн тодорхой төлөөллүүд оролцож байж хамтын гэрээ хэлэлцээр хийх шатанд ажилладаг. 2000 төлөөллийг оролцуулаад хурлыг хийх боломжтой гэж бодож байна. Ашиг сонирхлын хардалт л байгаа болохоос сэрдэж байгаа хүн байхгүй. Өнөөдрийн байдлаар нэр дэвшиж байгаа салбарын холбооны дарга Э.Тамир, Монголыг үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Рагчаа гэх 2 хүн нэр дэвшиж байна” гэлээ.
Б.Хүслэн