
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот сагсан бөмбөгийн спортоор амьсгалсаар байна
Монголын сагсан бөмбөгийн холбоо, Фиба буюу FIBA 3х3 олон улсын холбооноос хамтран нийслэл хотод сагсан бөмбөгийн “Их дуулга” залгуулаад насанд хүрэгчдийг ДАШТ-ийг зохион байгуулж буй.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн Их Дуулга чансааг тэргүүлэгч Сербийн “Лиман” баг нэг ч хожигдолгүй түрүүллээ. Аваргууд шөвгийн наймд Пуэрто Рикогийн “Каролина”-г хагас шигшээд Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн болох “Улаанбаатар Энержи” багийг илүүрхсэн.
Улмаар аваргын төлөө Германы “Баскетс Бонн Телеком”-ыг 21:20-оор давамгайлж, энэ улиралд анх удаа Их Дуулга ангиллын тэмцээнд түрүүллээ.
Нийлбэр дүнгээр “Улаанбаатар Энержи” баг гуравдугаар байр, Литвагийн “Мирьяампол” дөрөвдүгээр байр эзэлсэн.
Сербийн багийн лидер Марко Стеванович тэмцээний турш 36 оноо авсан үзүүлэлтээр үнэ цэнтэй тоглогчоор шалгарлаа.
Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд, Их Дуулга ангилалд түрүүлсэн баг $40,000 шагнал хүртэх бол үзүүрлэсэн баг $30,000, гуравдугаар байрыг $22,000-гаар байлдаг. Их Дуулга цувралын дараагийн ирэх долдугаар сарын 19-нөөс 20-ныг дуустал Хонконгт болох юм.
Өчигдөр буюу зургаадугаар сарын 23-наас 29-ныг дуустал 3х3 сагсан бөмбөгийн хамгийн том тэмцээн болох Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн хөшгөө нээлээ. Эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг оролцож буй тэмцээн нь Монголд олимпын төрлийн ДАШТ болж буй анхных юм.
Монгол улсын шигшээ баг Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “FIBA 3×3 World Cup” тэмцээний чансааны дэд байрт эрэмбэтэй АНУ-ын шигшээ багийн эсрэг ширүүн өрсөлдөөнийг үзүүллээ.
Ингээд хоёр дахь тоглолтоо 23:15 цагаас чансааны 7- байрт эрэмбэтэй Латвийн шигшээ багийн эсрэг хийж хожигдол хүлээсэн юм.
Өнөөдөр “FIBA 3×3 World Cup” тэмцээний 2 дахь өдрийн бүх тоглолтуудын хуваарийг танилцуулъя
