
2025 оны зургаадугаар сарын 28, 29-нд Хүрээ Цам Даншиг наадам зохион байгуулагдах гэж байна. Энэхүү уламжлалт их цам нь зүгээр нэг бүжиг бус, Монголын шашин, соёлын гүн агуулгыг илэрхийлсэн онцгой зан үйл гэдгийг Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, доктор М.Ганхуяг онцолж байна.
“Энэ бол зүгээр л тайзны бүжиг биш. Лам нар маань нэг сарын турш дотоод сэтгэл, бие, хэлээ засч, бясалгал бүтээлээ хийж байж гадаадын үзүүлбэрт оролцдог. Энэ бол Монголчуудын дэг, хүрээ, соёлыг тээж, өвлүүлж буй зан үйл юм”. Мөн “Цамын бүжиг, лам нарын хөдөлгөөн, хөгжмийн дуу чимээ, өмсгөл зүүсгэл бүр нь өөр өөрийн гэсэн утга санаа агуулдаг. Эртний баатрын өмсгөл, сахиусын дүрслэл бүхий зүүлт, чимэглэлүүд нь соёл, итгэл үнэмшлийг гүн гүнзгий илтгэдэг” хэмээв.


Цам бүжиг дотоод бясалгалаас эхэлдэг
Хүрээ цамд оролцох лам нар 10 хоногийн турш сахиусны бясалгал хийж, өөрийнхөө бие, хэл, сэтгэлийг ариусган бэлддэг. Энэ нь зөвхөн гадаад хөдөлгөөний үзүүлбэр бус, сүсэг, хүндлэл, дотоод ёс суртахуун, сахилга батыг илэрхийлсэн сэтгэлийн тайлагдал юм.
“Цам бүжиг зүгээр ч нэг бүжиг биш, маш их утга учиртай.”
“Лам болсондоо баяртай байдаг. Том болоод сайн лам болно.”
“Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд лам болсон.”
Эдгээр үгс хүүхдүүдийн сэтгэл, итгэлийн цэвэр ариун мөн чанарыг илтгэнэ. Цам гэдэг нь зөвхөн насанд хүрэгчдийн гүйцэтгэдэг зан үйл бус, ирээдүй хойч үедээ өв соёлыг таниулах, бахархал төрүүлэх их танхим юм.