Энэ жилийн улсын баяр наадмаар 800 орчим харваач цэц сорино

Өнөөдөр үдээс хойш Улаанбаатар хотод усархаг аадар бороо орлоо. Түр зуурын усархаг аадар борооны дараа гудамж, талбайгаар урсах усаар дамжин халдварт өвчинд өртөх магадлал ихэсдэг байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Үер, усны аюулын дараа юу хийх хэрэгтэй вэ ?
- Өөртөө болон бусдад туслах
- Эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих
- Шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандах
- Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах
- Барилга байгууламжийн гадуур устай байвал дотогш оролгүй хүлээх
- Үерийн ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах аюултайг анхаарах
- Хийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж очих
- Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
- Гараа тогтмол савандаж угаах
- Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг буцалгаж ариутгах
- Булаг, худгийн усыг шавхаж цэвэрлэх
- Гэр хороололд амьдардаг бол бие засах газар, муу усны нүх /сав/-ийг ариутгах, цэвэрлэх гэх мэт