ТАНИЛЦ: Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээлэл

2025 оны Чөлөөт бөхийн U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Вьетнам улсын Vung Tau хотод энэ сарын 18-наас 21-ний өдрүүдэд болж шилдгүүдээ тодруулжээ.
Манай улс нийт 3 алт 2 мөнгө 2 хүрэл медаль хүртэж эмэгтэй баг маань 11 орноос багийн дүнгээр 2-р байр эзэлсэн байна.
Эрэгтэй баг 13 орноос 5-р байрт эзэлсэн амжилт гаргалаа.
Медаль хүртсэн тамирчдын нэрсийг танилцуулъя
Эмэгтэй
- 50кг М.Мөнхгэрэл (Приус центр Оргил клуб) Мөнгөн медаль
- 53кг Б.Ариунзаяа (Аварга сургууль)4-р байр
- 55кг Ц.Одончимэг (Хангарьд) 4-р байр
- 57кг М.Рэнцэнханд (ТэхМөнх дэвжээ) 4-р байр
- 59кг Л.Эрдэнэболор (ТэхМөнх дэвжээ) 4-р байр
- 62кг Б.Анударь (Аврагч спорт хороо Хөх Эрчис Бөхийн дэвжээ) Алтан медаль
- 65кг А.Даваажргал (Налайх Голомт дэвжээ) Алтан медаль
- 68кг М.Батсүрэн( Аварга сургууль) 6-р байр
- 72кг Г.Туяамаа (Хантайшир дэвжээ) 6-р байр
- 76кг Т.Түвшинжаргал (Хилчин спорт хороо Хантайшир дэвжээ) Хүрэл медаль
Эрэгтэй
- 61кг Г.Батнасан (Төгс дэвжээ)
- 92кг Т.Дэмчигдорж (Алдар спорт хороо) Их Монголын хүчтэн)
- 125кг Б.Намбардагва (Алдар спорт хороо Хантайшир дэвжээ) Алтан медаль тус тус хүртлээ.
U17 насны ААШТ тэмцээн тус хотнод үргэлжлэн энэ сарын 23-наас 27-ны өдрүүдэд үболж өндөрлөх хуваарьтай байна хэмээн МЧБХ-ноос мэдээллээ.






