ТАНИЛЦ: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь

Улаанбаатар хотод өнөөдөр /2025.06.23/ болох үйл явдлыг хураангуйлан хүргэж байна
9.30 цагт:
- Боловсролын Үнэлгээний төвөөс элсэлтийн шалгалт болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар Боловсролын Ерөнхий газарт мэдээлэл өгнө. Холбогдох утас; 9920-3439
10.00 цагт:
- Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Узбекистаны аялал жуулчлалын форум “Новотел” зочид буудалд болно. Мөн Узбек-Монголын бизнес форум 14.00 цагт МҮХАҮТ-д зохион байгуулахаас гадна Узбекистаны Соёлын өдрүүдийн нээлт 19.00 цагт УДБЭТ-д тус тус болно.
- УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн хуралдаан болно.
11.00 цагт:
- Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам даншиг наадам-2025” үйл ажиллагааны талаар Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганд мэдээлэл өгнө. Холбогдох утас: 99040945, 99901600