ТАНИЛЦ: Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээлэл

Үндэсний Их Баяр наадмын өмнө УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарлах учиртай. Гэхдээ УИХ-ын гишүүд хэлэлцэн батлах хууль, тогтоолын төсөл ар араасаа шил даран жагсаж буй.
Иймд УИХ-ын чуулган өнөөдөр хуралдах хуваарьгүй ч 14:00 цагаас хуралдаж дараах төслүүдийг хэлэлцэхээр тов зарлажээ.
- Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл/Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
- Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/